Харагдаж байгаад 100% итгэх хэрэггүй

2012 оны 05-р сарын 04 Нийтэлсэн arolob

Намайг ажлаа хийгээд сууж байна гэж бодож байгаа. Гэтэл бие минь энд байгаа ч сэтгэл минь хаа нэгтээ дүүлж, зугаалж, жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж явна... Би харагдаж байгаа шигээ биш ээ.

 Дэлгэрэнгүй»

Анхны илгээлтийнхэн...

2012 оны 05-р сарын 01 Нийтэлсэн arolob

Их дээд сургуулийн хонхны баяр, төгсөлтүүд хаа сайгүй болж буй энэ мөчид би нэгэн ангийнхны 45 жилийн дараах уулзалтын тухай бичиж байгаа нь учиртай. Өнөөдөр мөнгөн хонхоо зүүгээд амьдралын алтан босгыг алхаж байгаа тэд маргааш ахин уулзахын ерөөл тавиад салдаг шүү дээ. Ахин уулзах мөч бүхэнд тэр цөөрсөөр, ангийнхныхаа зорин ирэх хүмүүсийн нэг нэгээр багассаар байдаг нь сэтгэл өвтгөдөг юм билээ.

 Дэлгэрэнгүй»

Яаж санахаараа...

2012 оны 04-р сарын 29 Нийтэлсэн arolob

Яагаад ингэж их санана вэ?

Яаж дурлуулахаараа

Яаж хайрлахаараа

Сэтгэлийг минь хоосортол...

 Дэлгэрэнгүй»

Чиний төрсөн өдөр...

2012 оны 04-р сарын 27 Нийтэлсэн arolob
Намайг будаг шунх, оо энгэсэггүй, гоёж гоодсон өнгөлөг хувцасгүй, эзэмшсэн мэргэжил, сарын цалингүй байхад минь олж харсан, тэгээд гололгүйгээр “хайртай” гэдэг үгийг зүрхлэн хэлсэн түүний минь төрсөн өдөр өнөөдөр. Намайг олох гэж, надад түшиг тулгуур болох гэж, энэ орчлонд чи минь ирсэн болохоор хуанлийн хуудасны энэ өдөрт хамгийн их баярлаж явдаг билээ. Дэлгэрэнгүй»

Зүрх шимширсэн 50 дахь төрсөн өдөр

2012 оны 04-р сарын 20 Нийтэлсэн arolob

Хажуугаар өнгөрөх хүмүүсийн амнаас уур савсах нь өглөөний жихүүн агаарыг илтгэнэ. Хүйтэн хоножээ. Тэр уг нь цас ороход дуртай. Гэсэн ч будран орсон энэ цас түүний хүрэл зүрхийг нь шимшрүүлжээ. Үүр хаяарснаас хойш өөрийг нь зүглэн алхах хүн бүрийг горьдонгуй ширтсээр байлаа. “С.Зориг 50 нас хүрлээ” гэсэн томоос том самбарын өмнө тэр жижигхээн харагдаж байв. Хагас зуун насыг илтгэх 36-тай цэл залуу зургаа тэр харахыг хүснэ. Гэвч хөдөлж болсонгүй. Тэр эргэж харж чадахгүйг мэдсэн мэт яг ард нь өлгөжээ.

 Дэлгэрэнгүй»

Шог зохиол шиг баривчилгаа

2012 оны 04-р сарын 18 Нийтэлсэн arolob

4-р сарын 12-ны шөнө би ёстой сонин зүүд зүүдэллээ. Хав харанхуйд тас хар хувцастай, хар баг зүүсэн Мандухай цэцэн хатан дээр л гардаг шиг олон хүмүүс экс Ерөнхийлөгчийг барих гээд байшинг нь бүслээд л, ийш тийшээгээ хулгайгаар хараад л бөөн юм болж байна аа. Тэд нар цагдаагийнхан, тусгайгийнхан, эсвэл Авилгатай тэмцэх газрынхан ч юм уу яг аль нь гэдэг нь сайн мэдэгдэхгүй юм. Зүүд болохоор аргагүй л дээ.

 Дэлгэрэнгүй»

Нөхрөөс дуудлага ирлээ. Автал учиргүй баярласан хүн “Хүрлээ ах “Морин хуур” авчихаж”, би баяр хүргэчихсэн шүү, чи яриарай” гээд тасалчихав. 2012 оны 2-р сарын 15-ны өдөр байлаа. Уг нь уран бүтээлийнх нь цэнгүүнээс сэтгэлд минь хальж асгарсан сайхан сэтгэгдэл үлдсэн ч энэ талаар илэрхийлж амжилгүй өдийг хүрчихсэн байсан юмсан.

 Дэлгэрэнгүй»

“Сэмэрсэн” төрийн далбаа

2012 оны 04-р сарын 04 Нийтэлсэн arolob

2011-04-04. Өнөө өглөө төв стадионы хажууд байх Монгол Улсын хамгийн том төрийн далбаа үзүүр нь сэмрээд гурван тийшээ салбайтал унжжээ. Сэмэртэл санаа алдаа юу?

 Дэлгэрэнгүй»

Чамайг санахдаа бичлээ...

2012 оны 04-р сарын 04 Нийтэлсэн arolob

Өвс шиг амьдрал -2

Би

Өвс шиг

Ургаж,

Гандаж,

Бас хатна...

 Дэлгэрэнгүй»

Уулгүй талд 4 өдөр цусгүй тулалдаад 40,000₮

2012 оны 03-р сарын 30 Нийтэлсэн arolob

Оюуны спорт гэгддэг шатрыг Монголд яаж үнэлдэг вэ? Хэлэхээс ч ичмээр л үр дүн харагдана. 2012 оны Өсвөрийн шатарчдын улсын аваргын тэмцээн 3 сарын 24-27-ны хооронд 24-р сургууль дээр зохиогдлоо. Энэ жилээс эхлээд Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Төрийн банк” ивээн тэтгэж, өөрсдийнхөө нэрэмжит болгож байгаа юм байна. Хүн бүр овоо доо гэж баярлаж суув.

 Дэлгэрэнгүй»

Өөртөө өгөх зөвлөгөө

2012 оны 03-р сарын 29 Нийтэлсэн arolob

Амьдрал үргэлж нэг жимээр нэгэн хэвийн алхуулдаггүй юм билээ. Тийм ээ, амьдрал бол тасалгаанд байдаг гүйлтийн зам биш. Чи л надад ингэж хэлсэн. Өнгөрсөн хугацаанд өөрийнхөө туулж өнгөрүүлснийг дүгнэх гээд үз дээ. Урт богино нь хамаагүй, тэр бол чиний өөрийнхөө жороор найруулсан зөвхөн чиний л зам учраас ирээдүйд мөрдөх хамгийн том сургууль чинь болсон. Чи хүчтэй, өөртөө өндөр шаардлага тавьдаг, бусдын шалгуурыг дааж чаддаг “зөв” хүн.

 Дэлгэрэнгүй»

Салхи, сэтгэл, хавар 3

2012 оны 03-р сарын 29 Нийтэлсэн arolob

Шуураад л, энэ тэнгэр

Шуранхай шиг исгэрч

Гэзэг хийсгэнэ...

Сэтгэлд

Гуниг овоорч

Үүл шиг бүүдийнэ.

*

 Дэлгэрэнгүй»

Эмээтэй байж үзэхиймсан

2012 оны 03-р сарын 22 Нийтэлсэн arolob

Ухаан орсон цагаасаа л эмээгийн “хайр”-ыг үгүйлдэг байсан хүн дээ би. Эмээгийн тухай бодох гэхээр хов хоосон, юу ч орж ирдэггүй юм. Одоо ч хэвээрээ. Аавын маань ээж аавыг бага байхад л нас барсан болохоор тэр хүний тухай би огт мэдэхгүй. Ээжийн маань ээж намайг гуравтай байхад өнгөрч, тэр хүний дүр төрх огт үлдсэнгүй.

 Дэлгэрэнгүй»

Аавын дуулдаг дуу

2012 оны 03-р сарын 19 Нийтэлсэн arolob

/Аавдаа цэргийн баярын өдөрт зориулан бичлээ/

  • Өвсний толгой цайраад байна
  • Өвөл ирсний шинж үү дээ
  • Өөрөө ч мэдэлгүй уйлах юм
  • Ээжийгээ санасны шинж үү дээ... Аав ингэж дуулна, дуулахаараа уйлна. Энэ дууг сонсохоор тэр л төрх сэтгэлд минь орж ирнэ. Цээж гашуу оргино...
 Дэлгэрэнгүй»

Чи миний цэрэг

2012 оны 03-р сарын 16 Нийтэлсэн arolob

Чи над дээр хугацаагүй цэргийн албанд насаараа алба хаахаар цор ганцаараа зориглон ирсэн миний цэрэг билээ... Чамд өглөө эртлэн босож өөрийн минь төлөө өдөр бүр ажиллах амар байгаагүйг би мэднэ ээ. Гэсэн ч чи зовлон тоочилгүйгээр, хэцүү гэж шантралгүйгээр нүдэндээ инээмсэглэл тодруулан гэр бүлийнхээ энхийн манаанд чин үнэнчээр зогсдогт чинь би хайртай.

 Дэлгэрэнгүй»